Олимпод оролцох баг тамирчдад төрийн далбаа гардуулан, үдэх ёслол энэ сарын 5-нд болно

Олимпод оролцох баг тамирчдад төрийн далбаа гардуулан, үдэх ёслол энэ сарын 5-нд болно

"Парис 2024" олимп энэ сарын 26-нд нээлтээ хийнэ. Манай улсаас есөн спортын төрөлд 33 тамирчин олимпод оролцохоор болсон юм. Хамгийн олон тамирчин илгээж байгаа нь Монголын жүдо бөхийн холбоо аж.

Тэгвэл баг тамирчдад амжилт хүсэж, Парист мандуулах төрийн далбааг багийн ахлагчид гардуулах ёслолын ажиллагааг энэ сарын 5-нд зохион байгуулахаар болжээ.