Зүүн Азийн аваргаас Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ

Зүүн Азийн аваргаас Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ

БНХАУ-ын Чэндү хотод хагас марафон гүйлтийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-нд болж өнгөрлөө.

Нийт 80 тамирчин өрсөлдсөн бөгөөд тэмцээнд манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин уралдсанаас Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Гантулга 1:05.07 цагийн амжилтаар замаа дуусгаж, мөнгөн медаль хүртлээ.