Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Их хааны цом”-ыг анх удаа гардуулахаар болжээ.
Барилдаан арваннэгдүгээр сарын 02-ны бямба гарагт 12:00 цагаас МБӨ-нд болно. Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэх аж.