Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд С.Цэрэнчимэд алтан медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд С.Цэрэнчимэд алтан медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 28-31-ий хооронд Албаны нийслэл Тирана хотод болж байна.

Тодруулбал манй улсын тамирчин С.Цэрэнчимэд эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд алтан медалийн төлөө барилдах юм. Тэрбээр ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин энэтхэгийн бөхийг ялж, алтан медалийн төлөө олимпын хошой аварга, дэлхийн гурван удаагийн алт, нэг мөнгөн медальт японы алдарт бөх Рисако Кавайтай  барилдах аж. Дашрамд С.Цэрэчимэд ДАШТ-д гурав дахиа алтан медалийн төлөө барилдахаар шалгарсан бөгөөд өмнө нь 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртэж байжээ.