АНУ-ын хамгийн том хувийн эрүүл мэндийн даатгалын компани болох "UnitedHealthcare"-ийн гүйцэтгэх захирал Брайан Томпсоны Нью Йорк хотын төвд лхагва гараг /2024.12.04/-т хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийн шинэ гэрэл зургуудыг тус хотын цагдаагийн газраас олон нийтэд дэлгэжээ.
"Бүх шинж тэмдгүүдээс харахад энэ бол санамсаргүй хүчирхийллийн үйлдэл биш. Энэ бол урьдчилан төлөвлөсөн, зорилтот халдлага байсныг бүх зүйл харуулж байна" гэж хотын цагдаагийн газраас мэдэгдсэн байна. Тодруулбал, тус хадлагыг үйлдсэн этгээдийн анхны гэрэл зургуудаас зөвхөн түүний нүдийг харж байсан бол шинэ гэрэл зургууд дээр эрэгтэйн царай бүрэн ил гарчээ.
Тус хэргийн талаар Нью-Йорк хотын захирагч Эрик Адамс сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ, "Б.Томпсоны аллагын мөрдөн байцаалтын ажиллагаа "тогтвортой, хурдтай" явагдаж байна. Удахгүй баривчилгааг хийнэ" гэж амласан байна. "UnitedHealthcare"-ийн гүйцэтгэх захирал Брайан Томпсоныг хөнөөсөн этгээдийг олохоор Нью-Йорк хотод өргөн хүрээтэй эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд гэмт этгээдийг хаана байгаа талаар мэдээлэл өгсөн хүнд 10 мянган ам.долларын шагнал санал болгоод байгаа юм.
Эх сурвалж: BBC