Бямба гарагт ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зарим газар -45 градус хүрч хүйтрэхийг анхаарууллаа

Бямба гарагт ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зарим газар -45 градус хүрч хүйтрэхийг анхаарууллаа

Өнөөдөр /2025.01.23/ баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш /2025.01.24/ баруун болон төвийн аймгуудын нутгаар, энэ сарын 25-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна. 

Тодруулбал,  энэ сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 24-нд нутгийн зарим газраар, энэ сарын 25, 26-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Маргааш буюу энэ сарын 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -28...-33 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -21...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус , өдөртөө -11…-16 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -16...-21 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.