АНУ-ын шинэ ерөнхий прокурор Д.Трампыг мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон арав гаруй хэлтсийн ажилтнаа ажлаас нь халжээ. Тодруулбал, Д.Трампын томилсон Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Жеймс МакХенри захидалдаа "халагдсан ажилтнуудад шинэ ерөнхийлөгчийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд найдаж болохгүй" гэжээ. Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр "түүний эсрэг хэрэг нээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан албан тушаалтныг шийтгэнэ" гэж амлаж байсан юм.
Эх сурвалж: BBC