Баянхошуунд агаар "бохирдолтой" байна

Баянхошуунд агаар "бохирдолтой" байна

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 28-ны өглөө 10:45 цагийн байдлаар Баянхошуу p.m 2.5 тоосонцор 263, SO2 хүхрийн хүчил 145 хэмжээтэй буюу агаар бохирдолтой түвшинд байна.  

Мөн Толгойт, Нисэх, 100 айл, Хайлааст, Таван буудал орчимд агаар бага бохирдолтой байна. Агаарын чанарын индекс 401-500 байх үед гадаа биеийн хүч шаардсан ямар ч ажил хийхээс зайлсхийх, гэртээ байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөдөг байна. Түүнчлэн агаарын чанарын индекс 300+ болоход олон улсад “маш их бохирдолтой” хэмээн тодорхойлж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн үздэг. Одоогоор 500 хүрч буй агаарын чанарын индекс 12, 1 сар гэхэд Улаанбаатрт 2000-2800 хүрч бохирддог билээ.