Улаанбаатарт цас орж, 0 градус орчим байна

Улаанбаатарт цас орж, 0 градус орчим байна

Өнөөдөр /2025.03.03/ баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус дулаан, бусад нутгаар +1...-4 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 0 градус орчим байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.