Нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурах бол Улаанбаатарт 7 градус дулаан байна

Нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурах бол Улаанбаатарт 7 градус дулаан байна

Өнөөдөр /2025.03.08/ нутгийн баруун хэсгээр, маргааш буюу энэ 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах тул зам, даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.  Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -11…-16 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор -3…-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Завхан голын эхээр -3…+2 градус, Хангайн нурууны өвөр, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар +9…+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +5…+7 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.