“Цахиур хагалах бөх”-өөр шалгарсан "Хан Хэнтий аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоожийг 1000 ам.доллароор шагнажээ

“Цахиур хагалах бөх”-өөр шалгарсан "Хан Хэнтий аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоожийг 1000 ам.доллароор шагнажээ

Сар шинийн өнөө жилийн барилдааны "Цахиур хагалах бөх"-өөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтий аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож тодорчээ.

Улмаар түүнд "Улаанбаатар хивс" ХК-ийн удирдлагууд шагналыг гардуулсан байна. "Цахиур хагалах бөх"-ийн шагналын сан 1000 ам.доллар аж. "Улаанбаатар хивс" ХК 2003 оноос эхлэн жил бүрийн сар шинийн барилдаанд амжилттай барилдан, үзэгч түмнээ баясгасан улсын цолд ойрхон бөхийг "Цахиур хагалах бөх"-өөр шалгаруулан шагнадаг уламжлалтай. Өмнөх жилүүдэд энэ шагналыг хүртсэн бөхчүүдээс улсын дархан аварга, улсын аварга, улсын арслан тэргүүтэй 16 цолтон төрөн гарсан түүхтэй юм байна. 




Өнөөдөр гахай өдөр

19 минутын өмнө