С.Нямсүхийн "Спортын мастер" цолыг төрөлх Их-Уул сумынхан нь 46 сая төгрөгөөр мялаажээ

С.Нямсүхийн "Спортын мастер" цолыг төрөлх Их-Уул сумынхан нь 46 сая төгрөгөөр мялаажээ

Волейболын үндэсний дээд лигийн хошой аварга, лигийн мөнгө, хүрэл медальт “Хасу Мегастарс” багийн тамирчин, спортын мастер С.Нямсүхийн цолыг төрөлх нутгийхан нь 46.121.430 төгрөгөөр мялаажээ. 

2024-2025 оны улиралд багийнхаа хамт алтан медаль, аваргын цом өргөсөн С.Нямсүхийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сард “Спортын мастер” цол, тэмдгээр шагнуулсан юм. Иймд түүний төрөлх нутаг болох Хөвсгөл аймгийн “Их-Уул” сумынхан 5000*5000″ аяныг эхлүүлсэн. Энэхүү аян нь шилдэг залуу үеийн төлөөллийг урамшуулан дэмжиж цаашдын боломжийг нээж өгөх, хүүхэд залуучуудад бахархан дуурайх хүсэл эрмэлзэл төрүүлэхэд нөлөөлөх зорилготой байсан юм.  

Улмаар Сүхээгийн Нямсүхийн спортын мастер цолны мялаалга аян нэгдүгээр сарын 29-нөөс эхлэн гуравдугаар сарын 8-ныг хүртэл хугацаанд 380 удаагийн гүйлгээгээр нийтдээ 46,121,530,55 төгрөгийн хуримтлал үүссэн байгааг С.Нямсүхэд шилжүүлэн өгчээ.