Монголын эрэгтэй дугуйчид Ази тивдээ эхний гуравдугаарт бичигдэж байна

Монголын эрэгтэй дугуйчид Ази тивдээ эхний гуравдугаарт бичигдэж байна

Олон улсын дугуйн холбоо улсуудын чансааг шинэчлэн гаргаж, Монгол Улсын эрэгтэй элит баг 1047.1 оноотойгоор дэлхийд 37 дугаар байрт орж, Азидаа эхний гуравт эрэмбэлэгдэж эхэллээ. 

Манай баг өмнөх чансаанд 40 дугаар байрт бичигдэж байсан бол энэ удаад байраа гурваар ахиулж 37-д жагсахын зэрэгцээ БНХАУ-ыг гүйцэж, Азидаа Казахстан /27/, Японы /33/ дараа эхний гуравт эрэмбэлэгдэж байна. Мөн энэ он гарсаар хамгийн өндөр чансаандаа хүрэв. 

Дэлхийн чансааг тэргүүлэгч гурван багийн байрт өөрчлөлт гараагүй бөгөөд Бельги /20424.7/, Словени /17070.1/, Испани /15724.4/ тэргүүлж явна. Харин зургаадугаарт байсан Итали /13149.5/ хоёр байр өгсөж дөрөвт, долдугаарт байсан Нидерланд /11968.3/ мөн хоёр байр өгсөж тавдугаарт бичигдсэн бол Дани таваас зургаа руу, /11889.8/ Франц /11576.8/ дөрвөөс долоо руу буужээ.