Доминикан улсын шөнийн клубийн дээвэр нурсны улмаас 144 хүн амиа алджээ

Доминикан улсын шөнийн клубийн дээвэр нурсны улмаас 144 хүн амиа алджээ

Доминикан улсын нийслэл Санто Доминго хотод байрлах “Jet Set” нэртэй шөнийн клубийн дээвэр нурсан ноцтой ослын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 144 хүрлээ гэж орон нутгийн аврагчид мэдээлжээ.

Энэхүү ослын анхны мэдээгээр 124 хүний амь нас эрсэдсэн талаар мэдээлж байсан ч аврагчид нурангин доороос дахин 20 цогцсыг илрүүлжээ. Аврах ажиллагаа дуусах шатандаа орж байгаа бөгөөд эдгээр 20 цогцсоос 12-ыг нь гаргаж авсан гэж Санто Доминго хотын гал түймэртэй тэмцэх албаны дарга Хосе Луис Фромета Эрасме мэдэгдсэн байна.

Тэрээр “өнөөдөр бид аврах ажиллагааг бүрэн дуусгана” гэж Agence France-Presse агентлагт ярьжээ.

Мөн тус ослын улмаас 500 гаруй хүн гэмтэж бэртсэн бөгөөд осол орон нутгийн цагаар Мягмар гараг /2025.04.08/-ийн орой 01:15 цагийн орчимд болсон байна. Ослын үеэр нэгэн дуучин Рубби Перезийн тоглолт болж байсан бөгөөд 69 настай дуучин мөн ослоор амиа алджээ. Харин ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч холбогдох байгууллагууд мөрдөн шалгалт явуулж эхлээд байгаа аж. 

Эх сурвалж: BBC