Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2025.04.09/ хийсэн мэдэгдэлдээ, "Украины тагнуулын алба Оросын талд байлдаж буй Хятадын 155 иргэний нэр, паспортын дугаар зэрэг хувийн мэдээллийг олж тогтоосон" гэж мэдэгджээ. Тэрээр эдгээр хүмүүсийг Оросын тал сошиал медиагаар дамжуулан элсүүлж байгаа бөгөөд Хятадын эрх баригчид энэ талаар мэдэж байгаа гэж үзэж байна гэжээ.
Мөн В.Зеленский эдгээр хятад иргэд Оросын 70 дугаар тусгай мотобуудлагын бригад, 255 дугаар буудлагын дивиз зэрэг нэгжүүдэд алба хааж байгааг онцолжээ. Тэрээр бодит тоо үүнээс ч их байж магадгүй гэж үзэж, нэмэлт мэдээлэл цуглуулж байгаа гэдгээ дурдсан байна.
Харин Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Лин Жиан энэ мэдээллийг шалгаж байгаа бөгөөд Хятадын засгийн газар иргэддээ мөргөлдөөнтэй бүс нутгаас хол байхыг зөвлөж, аль нэг талын цэргийн ажиллагаанд оролцохыг хатуу хориглодог гэж мэдэгджээ.
Тэрээр Украины албаныхантай хамтран энэ асуудлыг шалгаж байгаагаа онцолсон байна. Энэ үйл явдал нь олон улсын анхаарлыг татаж, Украины дайнд гадаадын иргэдийн оролцоо нэмэгдэж буйг харуулж байна хэмээн дүгнэлт хийхэд хүргэж байгаа аж. Мөн Украины тал Хятадын иргэдийг Оросын талд байлдаж байгааг нотлох баримтуудыг дэлгэн үзүүлсэн бөгөөд энэ нь Хятад, Украины харилцаанд нөлөөлж болзошгүй байгаа аж.
Эх сурвалж: Reuters