СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүхбаатар, Дорноговийн нутгаар салхи 24 м/сек хүрч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүхбаатар, Дорноговийн нутгаар салхи 24 м/сек хүрч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас сэрэмжлүүлж байна. 

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, говь, тал, Төв, Дундговийн зүүн, Хэнтийн өмнөд хэсэг, Дорнодын нутгаар секундэд 18-20 метр, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 24 метрийг давж, шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтэрна. Зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулжээ.