Өмнөд Солонгосын удирдагч асан Юн Сок Ёл Ерөнхийлөгчийн албан ёсны ордноос нүүж байна

Өмнөд Солонгосын удирдагч асан Юн Сок Ёл Ерөнхийлөгчийн албан ёсны ордноос нүүж байна

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёл өнөөдөр /2025.04.11/ Сөүл хотын төв дэх Ханнам-донг дахь ордноос нүүж, өмнө нь амьдарч байсан хувийн орон сууц болох Сөүчо-донг дахь Акровиста орон сууц руугаа шилжиж байгаа ажээ. 

Юн Сок Ёл нь 2024 оны арван хоёрдугаар сард цэргийн онц байдал зарласаны улмаас Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр энэ сарын 04 /2025.04.04/-ны өдөр албан тушаалаасаа огцорсон юм. Иймд түүний ерөнхийлөгчийн ордноос нүүх үйл явдал нь олон нийтийн анхаарлыг татаж, дэмжигчид болон эсэргүүцэгчид Сөүл хотын төв болон Сөүчо-донг дахь орон сууцны ойролцоо жагсаал зохион байгуулж байгаа аж. 

Юн Сок Ёл болон түүний эхнэр Ким Гон Хи нар муур,  нохой зэрэг 11 тэжээвэр амьтаныхаа хамт нүүж байгаа аж. 

Юн Сок Ёл нь хууль бусаар цэргийн онц байдал зарласантай холбоотойгоор төрийн эргэлт зохион байгуулсан хэргээр шүүхэд дуудагдаж байгаа бөгөөд энэ нь Өмнөд Солонгосын түүхэнд хамгийн ноцтой улс төрийн хямралын нэг болоод байна. 

Эх сурвалж: Yonhap News