Говийн болон зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхилж, шороон болон цасан шуурга шуурч байна. Тиймээс дээрх бүс нутагт амьдарч байгаа ард иргэд, малчид, жолооч тээвэрчид цаг агаарын болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байж тус чиглэлд зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Тодруулбал, 2025 оны дөрөвдүгээр сарын 11-ний 08:00 цагийн ажиглалтын бодит мэдээгээр Иххэт, Алтанширээ, Дэлгэрэх, Сайншанд, Мандах, Сайхандулаан, Өргөн сумдын нутгаар цас орж, салхины дундаж хурд секундэд 12-17 метр хүрч цасан шуурга шуурч байна.
Хөдөөгүүр босоо морин шуургатай байна. pic.twitter.com/zhEQ0GJ127
— Самданнямын Мөнхчулуун (@MunkhchuluunS) April 11, 2025
- Мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээ, мэдээллийг тогтмол авч ашиглах,
- Малаа ойр бэлчээх
- Төөрч, осгохоос сэргийлэх
- Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг зөвлөж байна.