Өнөөдөр /2025.04.11/ Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээл АНУ, БНХАУ-ын хооронд улам гүнзгийрч буй худалдааны зөрчил, татварын хариу арга хэмжээний улмаас огцом уналт гарчээ. Тодруулбал, Өмнөд Солонгосын үндсэн хөрөнгийн индекс болох KOSPI индекс өнөөдрийн 11:20 цагийн байдлаар 37.57 нэгжээр буюу 1.54 хувиар буурч, 2,407.49 нэгжид хүрсэн байна.
Өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп харилцан татварын арга хэмжээг 90 хоногоор хойшлуулах шийдвэр гаргасны дараа Уолл Стрит түр хугацааны өсөлт үзүүлсэн ч, Вашингтон-Бээжингийн татварын хариу арга хэмжээнүүд ширүүссэнээр хөрөнгийн зах зээл буцаж огцом унасан байна.
АНУ-ын голлох индексүүдийн хувьд:
- S&P 500 индекс 3.46 хувиар,
- Dow Jones Industrial Average 2.5 хувиар,
- технологийн салбарт төвлөрсөн Nasdaq Composite 4.31 хувиар тус тус унажээ.
Мөн БНСУ-ын голлох компаниудын хувьцаа ихээхэн буурсан байна.
Тухайлбал,
- Samsung Electronics 2.48 хувь,
- SK hynix 3.44 хувь,
- LG Energy Solution 5.29 хувь,
- Hyundai Motor 4.87 хувь,
- POSCO Holdings 3.26 хувь,
- SK Innovation 5.68 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Мөн БНСУ-ын валют болох вон ч ам.долларын эсрэг суларсан бөгөөд 11:20 цагийн байдлаар 1 ам.доллар 1,451.55 вон болж, өмнөх өдрийн хаалтаас 4.85 воноор өсчээ. Энэхүү байдал нь дэлхийн хоёр том эдийн засгийн хооронд өрнөж буй худалдааны сөргөлдөө нь бусад хөрөнгө оруулагчид гүн түгшиж байгааг илтгэж байгаа юм.
Эх сурвалж: Yonhap News