Жүдо бөхийн өсвөр үеийн “SF U15 Gymnasiade Zlatibor 2025” дэлхийн сургуулийн 15 хүртэлх насны сурагчдын спортын III их наадам болж өндөрлөлөө. Тус наадмын жүдо бөхийн 36 кг-ын жинд “Хүлэг” клубийн тамирчин Ч.Сайнжаргал мөнгөн медаль хүртжээ. Мөн хөвгүүдийн 42 кг-ын жинд М.Ган-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна. Түүнчлэн 55 кг-ын жинд барилдсан А.Түвшинбаяр шагналт 7-р байр эзэлж амжилттай оролцжээ.
