Бямба, ням гаргуудад нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай гэдгийг анхаарууллаа

Бямба, ням гаргуудад нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай гэдгийг анхаарууллаа

Нутгийн баруун хагаст өнөөдөр /2025.04.17/ 8-20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +1-+6 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр +6-+11 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14-+19 градус, бусад нутгаар +10-+15 градус дулаан байна. Нутгийн өмнөд хэсгээр энэ сарын 19-21-ны өдрүүдэд хүчтэй салхи, шороон шуургатай байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулжээ.