Улаанбаатарт 15 градус дулаан байна

Улаанбаатарт 15 градус дулаан байна

Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +3…+8 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +8…+13 градус, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар +17...+22 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна. Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +13…+15 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.