Өмнөд Солонгост 21 давхар орон сууцанд гал гарч, нэг хүн амиа алджээ

Өмнөд Солонгост 21 давхар орон сууцанд гал гарч, нэг хүн амиа алджээ

Өнөөдөр /2025.04.21/ өглөөний 08:17 цагт Өмнөд Солонгосын Сөүл хотын Бончон-дон дүүрэгт байрлах 21 давхар орон сууцанд гал гарч, нэг хүн амиа алдаж, 11 хүн гэмтсэн харамсалтай хэрэг гарчээ. Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллагын мэдээлснээр, "11 гэмтсэн иргэнээс хоёр нь барилгын дээд давхраас үсэрч, эмнэлэгт хүргэгдсэн бол үлдсэн есөн хүн нь хөнгөн гэмтэл, утаанд хордсон, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэгтэй байна" гэжээ.

Цагдаа нар галын шалтгааныг санаатай үйлдэл байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа бөгөөд тухайн байрны оршин суугч байж болзошгүй гэж үзэн, сэжигтнийг эрэн сурвалжилж эхэлжээ. Гал түймрийн улмаас орон сууцны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, ослын газар дээр гал унтраах, яаралтай тусламжийн багууд ажиллажээ. Одоогоор галын улмаас учирсан хохирлын хэмжээг тодорхойлоогүй байгаа бөгөөд мөрдөн байцаалт үргэлжилж байгаа ажээ. 

Эх сурвалж: Yonhap News