Пап лам Франциск өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний даваа гарагт 88 насандаа таалал төгссөн талаар "Ватиканы мэдээ" мэдээллээ.
Тодруулбал, Пап лам Францис Ватиканы Каса Санта Марта дахь өргөөндөө таалал төгсжээ. Аргентины Буэнос-Айрес хотод төрсөн Хорхе Марио Бергольо Франциск нь Америк тивээс ирсэн анхны пап, анхны иезуит пап, 8-р зуунаас хойш Европоос гараагүй анхны пап лам болж түүхэнд бичигджээ.
Тэрбээр Католик сүмийн тэргүүн, дэлхийн 1.3 тэрбум орчим католик шашны удирдагч байсан юм. Олон жилийн турш эрүүл мэндийн асуудалтай тулгарсан Пап лам давхар хатгалгааны улмаас эмнэлгээс гарснаас хойш нэг сарын дараа ийнхүү насан эцэслэж байгаа юм. "Vatican News" түүний нас барсан тухай X хуудсан дээр "Пап лам Франциск 2025 оны 4-р сарын 21-ний Улаан өндөгний баярын өдөр 88 насандаа Ватиканы Каса Санта Марта дахь өөрийн байрандаа таалал төгсөв" гэжээ. Сонирхуулахад, Ромын пап лам Францис нь 2023 оны есдүгээр сард манай улсад албан ёсоор айлчилж байв.
Эх сурвалж: People сэтгүүл