СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш Баянхонгор, Дундговь, Өмнөговь аймгийн зарим нутгаар салхи секундэд 24 метр хүрч, шороогоор шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш Баянхонгор, Дундговь, Өмнөговь аймгийн зарим нутгаар салхи секундэд 24 метр хүрч, шороогоор шуурна

Маргааш Баянхонгорын өмнөд, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж салхилах ба хүчтэй шороон шуурга шуурна гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Мөн дөрөвдүгээр сарын 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи 23-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр, 24-нд тал, хээрийн нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.