Харвардын их сургууль АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргааг өчигдөр /2025.04.21/ шүүхэд өгч, 2.2 тэрбум ам.долларын холбооны санхүүжилтийг царцаасан шийдвэрийг нь эсэргүүцсэн байна. Учир нь Харвардын их сургуулийн удирдлагууд Д.Трампын энэхүү шийдвэрийг Үндсэн хуулийн зөрчил гэж үзэж, шинжлэх ухааны судалгаанд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ гэж анхааруулжээ.
Тодруулбал, Д.Трампын засаг захиргаа Харвардын их сургуулийн олон талт байдал, тэгш байдал, оролцооны хөтөлбөрүүдийг зогсоох, оюутнуудын жагсаал цуглааныг хянах зэрэг шаардлагуудыг тавьсан байдаг. Үүний хариуд Харвард их сургууль эдгээр шаардлагуудыг няцааж, 2.2 тэрбум ам.долларын санхүүжилтийг царцаасан шийдвэрийг эсэргүүцэж, ийнхүү шүүхэд ханджээ.
Эх сурвалж: BBC