"Financial Times"-ийн мэдээлснээр, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины дайныг одоогийн фронтын шугам дагуу зогсоох санал тавьжээ. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын тусгай элч Стив Уиткоффтой Санкт-Петербургт уулзах үеэрээ энэхүү саналаа илэрхийлсэн байна. В
В.Путины хэлснээр, ОХУ нь Украины Донецк, Луганск, Запорожье, Херсон мужуудын зарим хэсгийг Украины хяналтад үлдээж, одоогийн фронтын шугамыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Энэхүү санал нь ОХУ-ын өмнөх байр сууринаас "зөөлрөлт" гэж үзэж болох ч, Украины Ерөнхийлөгч В.Зеленский энэ нөхцөлд ямар ч хэлэлцээр хийхээс татгалзаж байгаа бөгөөд Крымийн хүлээн зөвшөөрөлт болон НАТО-д элсэхээс татгалзах шаардлагыг тавьж байна.
Түүнчлэн, Европын холбоо болон АНУ-ын зарим албан тушаалтнууд энэ саналыг эргэлзэж хүлээн авч байгаа бөгөөд Д.Трампын засаг захиргаа Украины эрх ашгийг хангахгүй тохиролцоонд хүрэх вий гэсэн болгоомжлолтой байгаа аж.
В.Путин өмнө нь Украины бүх цэргийг Донбассаас гаргах, НАТО-д элсэхээс татгалзах зэрэг нөхцөлүүдийг тавьж байсан бол энэ удаад тэрээр Украины хяналтад байгаа хэсгүүдийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн нь энэхүү саналыг илүү бодитой, боломжит гэж үзэх үндэслэл болж байгаа ажээ.
Эх сурвалж: Financial Times