Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг таниулах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг өнөөдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулна.
“Нүүдэл-999” тэмцээний зохион байгуулагчаар НЗДТГ, “Түшээ Бэрс” төрийн бус байгууллага ажиллаж байна.
“Нүүдэл-999” нээлттэй тэмцээний ангилал:
Өсвөрийн шатарчид:
- 7-8 нас
- 9-10 нас
- 11-12 нас
- 13-14 нас
- 15-16 нас
Насанд хүрэгчид:
- А зэрэглэл - 2100-аас дээш рейтингтэй
- В зэрэглэл - 1700-2099 хүртэлх рейтингтэй
- С зэрэглэл - 0-1699 хүртэлх рейтингтэй