ОУМ Б.Мөнгөнтуул эмэгтэйчүүдийн гранприд аравдугаар байр эзэлж, 4000 еврогийн шагнал хүртлээ

ОУМ Б.Мөнгөнтуул эмэгтэйчүүдийн гранприд аравдугаар байр эзэлж, 4000 еврогийн шагнал хүртлээ

Олон улсын шатрын холбооноос зохиодог эмэгтэйчүүдийн гранпри цувралын 2024-2025 оны улирлын тавь дахь тэмцээн Энэтхэгийн Пуна хотод болж өндөрлөлөө. 

Монголын “The MongolZ” багт саяхан нэгдсэн, ОУМ Б.Мөнгөнтуул аравдугаар байр эзэлж, 4000 еврогийн шагнал хүртжээ. Тэрбээр сүүлийн өрөгт Энэтхэгийн их мастер Харика Дронаваллитай тоглон тэнцсэнээр 3.0 оноотой тэмцээнээ дуусгасан байна. Пунагийн цуврал түүний оролцох ёстой сүүлийн тэмцээн байсан бөгөөд Б.Мөнгөнтуул есөн өрөг тоглохдоо хоёр хожил, хоёр тэнцээ, таван хожигдолтой энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүлж байна. Ингэснээр түүний хувьд эмэгтэйчүүдийн гранпри тэмцээний 2025 оны улиралд 20 оноос цуглуулснаар эрэмбийн 11 дүгээр байрт жагсаж эхэлжээ.