АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ирэх тавдугаар сард ОХУ-ын удирдагч В.Путинтай уулзаж магадгүй гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ирэх тавдугаар сард ОХУ-ын удирдагч В.Путинтай уулзаж магадгүй гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ирэх тавдугаар сард ОХУ-ын удирдагч В.Путинтай уулзаж магадгүй гэж мэдэгджээ.

Д.Трампын хэлснээр, “Магадгүй, гэхдээ үгүй байж болох ч би түүнтэй удахгүй уулзана гэж бодож байна” гэж сэтгүүлчдийн асуултад хариулжээ. Дашрамд дурдахад, Д.Трамп удахгүй Персийн булангийн гурван оронд айлчилна, энэ нь түүний дахин сонгогдсоны дараахан хийж буй хоёр дахь удаагийн гадаад айлчлал юм. Эхний айлчлал нь Д.Трамп Ромын Пап лам Францискийг оршуулах ёслолд оролцохоор төлөвлөж байгаа юм. Энэхүү айчлал нь ОХУ-ын Украинтай хийж буй дайныг зогсоох хэлэлцээрийн хүрээнд чухал ач холбогдолтой байж магадгүй хэмээн судлаачид үзэж байна.

Эх сурвалж: BBC