"Нийтийн тээвэр нь зорчигч тээвэрлэх ёстой тул хэтэрхий их овор ачаатай хүнийг суулгалгүй явсан нь зөрчилд тооцогдохгүй" гэжээ

"Нийтийн тээвэр нь зорчигч тээвэрлэх ёстой тул хэтэрхий их овор ачаатай хүнийг суулгалгүй явсан нь зөрчилд тооцогдохгүй" гэжээ

Нийтийн тээврийн бодлогын газарт  Баянзүрх дүүргийн иргэн Ш.Ж "1-084 гарааш дугаартай автобусны жолооч "Алдар спорт хорооны буудлаас суух гэтэл шууд хаалгаа хаагаад явсан. Би жаахан ачаатай явж байсан юм. Өндөр настан, хүүхэд ачаатай хүнийг яагаад ингээд хаяад байдаг юм бэ? Энэ жолоочийг шалгаж арга хэмжээ авч өгнө үү" хэмээн гомдол мэдүүлсэн байна. 
 
Энэхүү гомдлыг нийтийн тээврийн бодлогын газар шийдвэрлэхдээ "1-084 гарааш дугаартай автобусны камерыг шалгахад Алдар спорт хорооны буудлаас овор хэмжээ ихтэй ачаатай зорчигч байсан тул орхиж явсан байсан. Нийтийн тээвэр нь зорчигч тээвэрлэх ёстой тул хэтэрхий их овор ачаатай хүнийг суулгалгүй явсан нь зөрчилд тооцогдохгүй" гэжээ.