МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах, далай даян дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит үндэсний бөхийн хүүхдийн улсын аварга шалгаруулах барилдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж, нээлтээ хийлээ. Үндэсний өв соёлоо өвлүүлэх, хүүхэд багачуудын бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужлыг бий болгох зорилготой санаачлан хэрэгжүүлж буй барилдаанд 21 аймаг, 8 дүүргийн 500 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Барилдаан хоёр өдрийн туршид үргэлжилж уламжлал ёсоор түрүүлсэн хүүхдүүдийг хурдан удмын даагаар шагнаж урамшуулна.