“Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болохын тулд орон нутгийн төлөөлөгчдөд 5-10 сая төгрөг өгсөн” гэв

“Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болохын тулд орон нутгийн төлөөлөгчдөд 5-10 сая төгрөг өгсөн” гэв

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ээлжит бус Их Хурал өнөөдөр /2025.04.28/ болж байна. Энэ хурлаар холбооны Ерөнхийлөгчийг сонгоно.

Тодруулбал, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид Ц.Анандбазар (Арвис ихөлбөмбөгийн клуб), С.Жаргал (шүүгчийн зөвлөл), Б.Гарьдмагнай (Унаганууд хөлбөмбөгийн клуб), Ө.Алтай ( Хараацай), Н.Болор-Эрдэнэ (”Хоромхон” хөлбөмбөгийн клуб) нар нэрээ дэвшүүлсэн билээ.

Тэгвэл энэхүү хурал 13:00 цагийн байдлаар хаалттай хуралдаж, хаалганы цаана сонгогчдыг нэг нэгээр нь оруулж саналыг нь авч байна. Энэ үеэр хөлбөмбөгийн сэтгүүлч Б.Батзаяа “Та нар Ц.Анандбазарт хөлбөмбөгийг зарчихлаа ш дээ” хэмээн бухимдлаа илэрхийлж байсан юм. Мөн “Дэрэн” клубын дасгалжуулагч ярихдаа “Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болохын тулд орон нутгийн клубийнхэнд 5-10 сая төгрөг өгсөн. Энэ бичлэг нь цахим орчинд ч тавигдсан байгаа. Өнөөдрийн сонгуулийг хаалттай, хууль бусаар, хүчээр зохион байгуулж байгааг эсэргүүцэж байна” гэсэн юм.