ШУУРХАЙ: "Богд-Ууланд гарсан түймрийг цурманд орууллаа" гэж ОБЕГ-аас мэдээллээ

ШУУРХАЙ: "Богд-Ууланд гарсан түймрийг цурманд орууллаа" гэж ОБЕГ-аас мэдээллээ

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур, Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт нийт 5 удаагийн ой, хээрийн гал түймэр өнөөдөр /2025.04.28/ бүртгэгдсэн.

Хэнтий аймгийн Батширээт, Дорноговь аймгийн Иххэт суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраасан. Харин Богдхан ууланд гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.