Өчигдөр /2025.04.28/ Испани, Португали тэргүүтэй Европын зарим оронд урьд өмнө тохиолдож байгаагүй бүрэн цахилгаан тасалдал үүсч, олон нийтийн амьдралд ноцтой доголдол үүсчээ.
ВИДЕО:
BREAKING 🚨: Spain, Portugal and a few other EU countries are in total blackout.
— Solana Sensei (@SolanaSensei) April 28, 2025
Train passengers in Spain got stuck in the middle of nowhere. This is insane.
(This video is from a friend of mine) pic.twitter.com/i7FObGPngS
Цахилгаан эрчим хүч тасарсан улмаас Испанид зорчиж явсан олон тооны галт тэрэг замдаа гацаж, зорчигчид алслагдсан бүсэд хөдөлгөөнгүй олон цаг гацсан байна. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бичлэгүүдэд цахилгаан галт тэрэгнүүд хөдөлгөөнгүй саатсан дүр зургийг харуулж байгаа аж. Зарим хэвлэлүүдийн мэдээлснээр, цахилгаан тасарсан шалтгаан, цар хүрээ одоогоор тодорхойгүй байгаа аж. Учир нь Европын эрчим хүчний сүлжээний ноцтой техникийн доголдол эсвэл кибер халдлагын эрсдэлийг үгүйсгээгүй ч, албан ёсны тайлбар хараахан гараагүй байгаа аж.
Эх сурвалж: NEXTA