Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас Хушаат сум руу дамжин орсон түймрийг сумын төвөөс 10 км зайд 3 талаас нь цурманд оруулсан талаар аймгийн онцгой байдлын газраас мэдээлжээ.
Тодруулбал, энэ сарын 28-29-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур, Хушаат сумдад гарсан түймрийн улмаас 17 км урт, 9 км өргөн талбай түймэрт өртөөд байгаа аж. Энэ сумдад гарсан түймрийг унтраахаад ОБЕГ, Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газар, Дархан-Уул аймгийн онцгой байдлын газар болон нутгийн иргэдээс бүрдсэн 170 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Мөн Орхон аймгийн албан хаагчид, Улаанбаатар хотод оршин суудаг нутгийн иргэд, залуучууд олноор хүрэлцэн ирж түймрийн голомтод ажиллаж байгаа ажээ.
ВИДЕО:
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт гарсан ой хээрийн түймэр хүрээгээ улам тэлж, Хушаат сумын нутаг руу ороод байна. Зарим газрыг хяналтанд авч чадахгүй байна гэж орон нутгийн иргэд мэдээллээ.
— Д. УУГАНБААТАР (@_UUGANBAATAR) April 28, 2025
Түймрийг унтраахаар орон нутгийн онцгой байдлын байгууллага орон нутгийн иргэд… pic.twitter.com/kYiEtI7xfg