Католик шашны шинэ тэргүүнийг сонгох чуулган ирэх тавдугаар сарын 7 /2025.05.07/-ны өдөр эхлэхээр товлогдлоо гэж Ройтерс агентлаг Ватикан дахь өндөр дээд албаны эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
Пап ламыг сонгох үйл явцын дагуу дэлхий даяарх кардиналууд Ватиканд цугларч, шинэ тэргүүнээ сонгох хүртэл хаалттай санал хураалт явуулдаг уламжлалтай. Сонгуулийн үйл явц нь Ромын Католик сүмийн хамгийн чухал үйл ажиллагааны нэг бөгөөд шинэ пап ламыг сонгох хүртэл Систины сүмд нууц санал хураалт үргэлжилдэг байна.
Шинэ Папыг сонгоход, кардиналууд тусгай тангараг өргөж, санал хураалтад оролцоно, хэд хэдэн үе шаттай санал хураалт явагдана, улмаар санал өгсөн нийт кардиналуудын гуравны хоёрын дэмжлэгийг авсан нэр дэвшигч Пап лам болдог байна. Энэ удаагийн сонгуулийг дэлхий даяар анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шинэ Пап лам дэлхийн 1.3 тэрбум католик шашинтнуудын тэргүүн болох юм. Шинэ тэргүүн сонгогдсоны дараа Ватиканы гол талбайд цагаан утаа гарч, олон нийтэд шинэ Папыг зарладаг уламжлалтай ажээ.
Эх сурвалж: Reuters