Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, сэрүүснэ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, сэрүүснэ

Өнөөдөр /2025.05.04/ Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 26-28 метр, Говь-Алтайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Мөн Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орохыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Харин маргааш буюу энэ сарын 05-нд төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, энэ сарын 07-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 8-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орно.

Салхи энэ сарын 5-7-нд Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар, энэ сарын 08-нд тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +16…+21 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.