Монгол Улсын хоккейн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөвдүгээрт байрт шалгарчээ

Монгол Улсын хоккейн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөвдүгээрт байрт шалгарчээ

Мексикийн нэгдсэн улсын нийслэл Мехико хотод өнгөрөгч дөрөвдүгээр сарын 27-ноос энэ сарын 03-ны өдрүүдэд зохиогдсон Шайбатай хоккейн насанд хүрэгчдийн 3-р дивизионы ДАШТ -д Монгол улсын хоккейн үндэсний шигшээ баг оролцож байгаа билээ. 
 
Тэд сүүлийн учраа болох Хонконгийн шигшээ багтай хүрэл медалийн төлөө өрсөлдөж 7:3-ын харьцаагаар хожигдож ялагдал хүлээлснээр медаль хүртэх боломжоо алдаж, дөрөвдүгээр байрт ороод байна. Уг тэмцээнд Монгол Улс, БНАСАУ, Мексик, Хонконг, Филиппин, Сингапурын шигшээ багууд өрсөлдсөнөөс Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Мэргэн, гавьяат тамирчин Н.Мишигсүрэн, Г. Отгонбаяр нараар удирдуулсан Монголын Улсын хоккейн үндэсний шигшээ баг тамирчид 3-р дивизионы ДАШТ-ий 4-р байранд шалгарлаа.
 
Сүүлийн тоглолтын шилдэг тоглогчоор манай багийн #22 дугаартай довтлогч ОУХМ Э. Энх-амгалан, тэмцээний шилдэг тоглогчоор #11 дугаартай довтлогч М. Чинзолбоо нар шалгарчээ.