Алдарт дуучин Шакира 2025 оны Met Gala арга хэмжээнд дахин оролцож, дизайнер П.Гурунгийн урласан ягаан өнгийн тансаг даашинзаар өөрийгөө гоёсон нь олны анхаарлыг татжээ.
Энэхүү даашинз нь хажуу хэсгээрээ огтлолттой, урт шлейфтэй бөгөөд Шакирагийн гүнж мэт дүр төрхийг бүрдүүлжээ. Тэрээр хар өнгийн торон бээлий, ягаан эрдэнийн хүзүүний зүүлтээр гоёсон бөгөөд зөгийн бал өнгөтэй буржгар үс нь түүний төрхийг улам бүр тодотгож байна хэмээн хэвлэлүүд онцолсон байна.
ВИДЕО:
Shakira wowed the Met Gala crowd as she stepped out in an all-pink Prabal Gurung gown. pic.twitter.com/yfOVP8OHs2
— ABC News (@ABC) May 6, 2025
Энэ жилийн Met Gala арга хэмжээ нь Нью-Йорк хотын Метрополитан урлагийн музейд зохион байгуулагдсан бөгөөд “Superfine: Tailoring Black Style” сэдвийн хүрээнд хар арьст загварын өв соёлыг онцолжээ. Шакирагийн сонгосон даашинз нь энэ сэдэвтэй нийцэж, түүний хувийн хэв маяг, загварын мэдрэмжийг илтгэсэн байна. Шакирагийн Met Gala-д оролцсон хоёр дахь удаагийн энэ төрх нь түүний загварын мэдрэмж, уран бүтээлчийн хувийн онцлогийг дахин баталжээ.