Германы шинэ Ерөнхий сайд Фридрих Мерц ажилдаа оржээ

Германы шинэ Ерөнхий сайд Фридрих Мерц ажилдаа оржээ

Өчигдөр /2025.05.06/ Германы Бундестагт болсон хоёр дахь санал хураалтаар Христийн Ардчилсан Холбоо намын удирдагч Фридрих Мерц 325 санал авч, тус улсын канцлераар сонгогдсон байна. Энэ нь шаардлагатай 316 саналын босгыг давсан үзүүлэлт бөгөөд түүнийг Холбооны Бүгд Найрамдах Германы Улсын 10 дахь канцлер болгожээ.

Ф.Мерцийн удирдах шинэ засгийн газар эдийн засгийн өсөлтийг бууруулах, Украинд үзүүлэх тусламж, батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг тавьж байгаа аж. Гэсэн хэдий ч түүний дотоод бодлого, ялангуяа өрийн хязгаарыг сулруулах санал нь эвслийн доторх зөрчилдөөн, итгэлцлийн хомсдлыг үүсгэж болзошгүй байгаа аж.

Германы шинэ канцлерийн Ф.Мерцийн хувьд эхний ээлжинд Франц, Польш, Бельги зэрэг Европын холбоотон орнуудад айлчлал хийхээр төлөвлөж, Германы Европ дахь үүрэг, оролцоог дахин бататгах зорилготой байгаа аж. 

Ф.Мерцийн улс төрийн замнал нь 1989 онд Европын парламентын гишүүнээр эхэлж, дараа нь Бундестагт олон жил ажилласан туршлагатай нэгэн аж. Тэрээр 2018 онд улс төрд эргэн ирж, 2022 онд Христийн Ардчилсан Холбоо намын даргаар сонгогдсон нэгэн ажээ. 

Эх сурвалж: BBC