Энэтхэг, Пакистан улсууд АНУ-ын зуучлалаар гал зогсоох гэрээг өчигдөр байгуулсан ч, мөргөлдөөн дахин гарчээ

Энэтхэг, Пакистан улсууд АНУ-ын зуучлалаар гал зогсоох гэрээг өчигдөр байгуулсан ч, мөргөлдөөн дахин гарчээ

Энэтхэг, Пакистан хоёр улс өчигдөр /2025.05.10/ АНУ-ын зуучлалаар шинэ гал зогсоох гэрээ байгуулсан ч хэдхэн цагийн дараа мөргөлдөөн дахин гарч, хоёр тал бие биенээ зөрчил гаргасан хэмээн буруутгажээ.

Учир нь Энэтхэгийн тал Пакистаныг шинэ гэрээгээ зөрчиж, хилийн дагуу цэргийн хүчээ нэмэгдүүлэн байршуулж, довтолгооны шинжтэй үйлдэл хийсэн гэж буруутгасан байна. Иймд хариуд Энэтхэгийн зэвсэгт хүчнийхэн тодорхой цэргийн байршлуудад хариу цохилт өгсөн бөгөөд тэдний мэдээлснээр эдгээр нь зөвхөн цэргийн зорилтот байнууд байсан гэж тайлбарлажээ. 

Харин Пакистаны тал Энэтхэгийг иргэний байгууламжуудыг онилсон гэж буруутгаж, хариу арга хэмжээ авсан бөгөөд “Operation Bunyan Ul Marsoos” нэртэй цэргийн ажиллагаа явуулсан гэжээ. 

Олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа Их 7-ийн гишүүн орнууд, хоёр талд хандан хурцадмал байдлыг намжаах, шууд яриа хэлэлцээ хийхийг уриалж байна. Энэтхэг, Пакистан хоёрын хоорондын энэхүү хурцадмал байдал нь өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22 /2025.04.22/-нд Энэтхэгийн Кашмирт болсон террорист халдлагаас үүдэлтэй бөгөөд уг халдлагад 26 энгийн иргэн амь үрэгдсэн юм. Хэдийгээр хоёр тал АНУ-ын зуучлалаар гал зогсоох гэрээ байгуулсан ч бодит байдал дээр мөргөлдөөн үргэлжилж, бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байгаа ажээ. 

Эх сурвалж: AP News




Өнөөдөр луу өдөр

5 цагийн өмнө