Ази тивийн аварга, ОУХМ Сангидоржийн Адилбиш дасгалжуулагчийн нэрэмжит "БИДНИЙ БАХАРХАЛ" тэмцээн 4 өдөр амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр өндөрлөж байна.
Уг тэмцээнд орон нутгаас Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймаг, нийслэл дүүргийн салбар клубын тамирчид болон сонирхогчид нийт 150 гаруй тамирчид оролцлоо. Мөн өнөөдрийн тэмцээнд ахмад тамирчин ОУХМ Ш.Баасанжав, СМ Ц.Цэрэннадмид, ОУХМ С.Ганболд, СМ Ш.Тунгалагнаран нар хүрэлцэн ирж оролцлоо. Уг тэмцээний хамгийн их оролцогчтой хамгийн өрсөлдөөнтэй төрөл HIT 5 тэмцээн байлаа. Насанд хүрэгчид, өсвөр гэсэн 2 насны ангиллаар зохион байгуулагдсан ОУХМ С.Адилбиш дасгалжуулагчийн нэрэмжит анхдугаар тэмцээнээс спортын зэрэг цолтон олон тодорлоо. Онцловол 50м-ийн Хэвтээ 60 сумны дасгалд Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ О.Есүгэн 627,4 онож Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Тэмцээнийг 2 жил тутам уламжлал болгон зохион байгуулахаар тогтоллоо. Тэмцээний ялагчид өнөөдөр тодорно.