Казахстаны Астана хотод жүдо бөхийн “Их дуулга”-ын ээлжит цуврал тэмцээн боллоо.
44 орны орны 350 гаруй жүдоч өрсөлдсөн энэхүү тэмцээнд манай улсаас 22 тамирчин зодоглож, гурван хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ө.Жанцандорж “Их дуулга”-аас анхны медалиа хүртсэн. Тэгвэл тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртсэн юм. Харин эрэгтэйчүүдийн 73 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Анхзаяа хүрэл медаль хүртэв. Ийнхүү Монголын жүдочид Астанагаас гурван хүрэл, гурван шагналт байр эзэлснээр 44 орноос 13 дугаарт жагслаа.