ВИДЕО: Украины Ерөнхийлөгч В.Зеленский "Пүрэв гарагт В.Путинтай нүүр тулсан уулзалт хийхээр" Туркт очно гэж мэдэгджээ

ВИДЕО: Украины Ерөнхийлөгч В.Зеленский "Пүрэв гарагт В.Путинтай нүүр тулсан уулзалт хийхээр" Туркт очно гэж мэдэгджээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энэ сарын 15 /2025.05.15/-нд Туркийн Истанбул хотод Украинтай шууд яриа хэлэлцээ хийх саналыг дэвшүүлсэн. В.Путины энэхүү саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, "Путин Украины эсрэг дайнаа зогсоох гэрээ хийх сонирхолгүй байгаа ч, Туркт уулзалт хийж, цуст мөргөлдөөнд цэг тавих талаар хэлэлцэх саналыг гаргасан" хэмээн онцолсон. 

Тэгвэл Украины Ерөнхийлөгч В.Зеленский энэ долоо хоногийн пүрэв гарагт буюу 5-р сарын 15-нд Туркт очиж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг нүүр тулсан уулзалт хийхийг хүлээж буйгаа мэдэгдсэн байна. Энэ талаар В.Зеленский "ОХУ энэ дайныг эцэст нь зогсоохоос өөр гарцгүй. Пүрэв гарагт би Туркт очно. Би В.Путиныг тэнд хүлээж байна. Нүүр тулж уулзахад бэлэн. Энэ удаа тэр шалтаг тоочихгүй байх гэж найдаж байна” гэж мэдэгджээ. 

Туркийн зүгээс хоёр улсын хооронд зуучлах байр суурьтай байгаагаа өмнө нь илэрхийлж байсан бөгөөд энэхүү уулзалт нь олон улсын хэмжээнд анхаарал татаж байна. Зеленскийн зүгээс Путиныг дипломат хэлэлцээрт уриалж буй нь энхийн хэлэлцээний шинэ шат эхлэх үүд хаалга болж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.