ФОТО: 3х3 сагсан бөмбөгийн өсвөр болон насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатарын талбайд болж байна

ФОТО: 3х3 сагсан бөмбөгийн өсвөр болон насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатарын талбайд болж байна

“Шинэ Улаанбаатар 3х3 кап” сагсан бөмбөгийн тэмцээн энэ өдрүүдэд Сүхбаатарын талбайн асарт болж байна.

Тодруулбал, НЗДТГ, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран Улаанбаатар хотын аварга сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 11-14-ны хооронд зохион байгуулж байгаа юм. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй насанд хүрэгчид, U16-U18 охидын ангилал, U17-U18-насны эрэгтэй, U14, U16 эрэгтэй ангилалд тамирчид өрсөлдөж байна. Мөн тэмцээний сүүлийн өдөр MGL 3x3 Pro League Women  Stop-2, U14, U16 хасагдах шатны тоглолтууд явагдана.