АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр /2025.05.13/ Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод хүрэлцэн ирж, хоёр дахь бүрэн эрхийн хугацааны анхны гадаад айлчлалаа эхлүүлжээ.
Түүнийг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман тансаг ёслолоор угтан авч, нисэх онгоцны буудалд лаванда цэцгийн өнгөт хивс дэвсэж, АНУ болон Саудын Арабын далбаа барьсан араб адуучид хүндэтгэл үзүүлсэн байна.
ВИДЕО:
Саудын Араб Трампд хамгийн өндөр хүндэтгэл үзүүлж бн
— Ariunchimeg Viktor (@AnyaVik) May 13, 2025
Агаарын хил рүү нь ороход л сөнөөгчүүдээ нисгээд угтсан.
АНУ, Сауд хоёр ч хамгийн том дүнтэй гэрээ хийдэг лдээ. Одоо ч олон тэрбумын гэрээ хүлээгдэж бх шиг бн
pic.twitter.com/gAotgpAQwW
Д.Трампын Саудын Арабд хийх дөрвөн өдрийн айлчлалын үеэр хоёр орны эдийн засаг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор томоохон хэлэлцээрүүдийг байгуулах аж. Тухайлбал, 142 тэрбум ам.долларын зэвсгийн худалдааны гэрээ болон 600 тэрбум ам.долларын Саудын Арабын хөрөнгө оруулалтын амлалтыг багтаасан стратегийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.
Д.Трампын айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет зэрэг өндөр албан тушаалтнууд мөн Элон Маск, Стивен Шварцман, Ларри Финк зэрэг нэр хүндтэй бизнес эрхлэгчид багтсан байна.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Сирийн шинэ засгийн газартай харилцаагаа хэвийн болгох зорилгоор тус улсад тавьсан АНУ-ын бүх хориг арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан бөгөөд энэ нь бүс нутгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа аж. Түүнчлэн, Д.Трамп Саудын Арабыг Израилийг хүлээн зөвшөөрөх Абрахамын гэрээнд нэгдэхийг уриалж, Палестины асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Эх сурвалж: BBC