Арав гаруй аймагт бэлчээрийн ургалт муу байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ

Арав гаруй аймагт бэлчээрийн ургалт муу байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ

Цаг, уур орчны шинжилгээний газраас бэлчээрийн ургамлын ургалтын мэдээг танилцууллаа. 

Тодруулбал бэлчээрийн ургамлын ургалт тавдугаар сарын 10-ны байдлаар Баян-Өлгий, Дундговь аймгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төвийн зарим, Увс, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн зарим сумдаар ургамлын гарц муу байгаа ажээ. Тэгвэл дараах аймгуудад ургамлын гарц хэвийн байна. Тодруулбал, Орхон, Увс, Булган, Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар аймгийн ихэнх сумд, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн зарим сумд, Баян-Өлгий, Хөвсгөл, Дархан-Уул, Дундговь аймгийн зарим сумд, Хэнтий, Дорнод, Хөвсгөл, Дархан-Уул, Говьсүмбэр, Увс, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговь аймгинй зарим суманд ургамлын гарц хэвийн байна.

 
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баянхонгорын Богд, Шинэжинст, Баянцагаан, Баацагаан, Жинст, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Баян-Өндөрт 27-34 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна. Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутагт дунджийн орчим буюу түүнээс 1-3 хэмээр хүйтэн, Баян-Өлгий, Орхон, Дархан-Уулын нийт, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Төвийн зарим сумдын нутгаар дунджаас 1-3 хэм дулаан, хур тунадас нийт нутгийн 60 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу, 40 гаруй хувьд дунджаас бага оржээ.