Д.Трампын Сирийн шинэ ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай хийсэн уулзалт Ойрх Дорнодын геополитикт өөрчлөлт авчирч болзошгүй байна

Д.Трампын Сирийн шинэ ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай хийсэн уулзалт Ойрх Дорнодын геополитикт өөрчлөлт авчирч болзошгүй байна

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Саудын Арабт хийсэн айлчлалынхаа үеэр Сирийн шинэ ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай өчигдөр /2025.05.14/ хийсэн уулзалт нь Ойрх Дорнодын геополитикийн нөхцөл байдалд томоохон өөрчлөлт авчирч болзошгүй байгаа ажээ.

Энэ уулзалт нь АНУ, Сирийн удирдагчдын сүүлийн 25 жилийн хугацаанд хийсэн анхны дээд хэмжээний уулзалт бөгөөд Д.Трамп Сирийн эсрэг олон жилийн турш хэрэгжүүлж байсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахаа зарлажээ. Харин Ахмед аль-Шараа өмнө нь Аль-Каидагийн холбоотон байсан бөгөөд 2024 оны сүүлээр Башар аль-Асадыг түлхэн унагаасны дараа Сирийн удирдагчаар томилогдсон юм.

Иймд Ахмед аль-Шараагийн өнгөрсөн түүх нь олон улсад багагүй маргаан үүсгэж байгаа ч Д.Трамп түүнийг “шинэ зам мөр баримтлагч” хэмээн үнэлж, Сирийн эдийн засгийн сэргэлтэд АНУ-ын компаниудыг оролцуулах боломжийг нээж өгч байгаа ажээ.

Д.Трампын Сирийн шинэ удирдагчтай хийсэн уулзалт нь бүс нутгийн хүчний тэнцвэрт байдалд нөлөөлж, Ираны нөлөөг бууруулах, Оросын нефтийн зах зээлд өөрчлөлт оруулах зэрэг олон талын үр дагавартай байж болзошгүйг шинжээчид онцолж байгаа ажээ. 

Эх сурвалж: CNN