Турк улсын нийслэл Истанбул хотод Орос, Украины хоорондын шууд энх тайвны хэлэлцээр өнөөдөр /2025.05.16/ эхэлсэн байна. Энэ нь 2022 оноос хойшхи анхны шууд уулзалт бөгөөд Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан нээж үг хэлжээ.
Хэлэлцээрт Украины Батлан хамгаалахын сайд Р.Умеров, Оросын ерөнхийлөгчийн зөвлөх В.Мединский нар тэргүүлэн оролцож байгаа аж. Гэвч Украины Ерөнхийлөгч В.Зеленский Оросын талын төлөөлөгчийн түвшинг шүүмжилж, энх тайвныг хүссэнгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
Харин Украины гол шаардлагад 30 хоногийн хугацаанд гал зогсоох, баривчлагдсан хүүхдүүд болон хоригдлуудыг буцааж авах, мөн Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон Оросын Ерөнхийлөгч В.Путин нарын уулзалтыг зохион байгуулах зэрэг багтсан байна. Тэгвэл Оросын тал зогсооход нээлттэй байгаа ч Украины тал энэ хугацааг ашиглан цэргийн бэлтгэл хийлгэхийг хүсэхгүй байгаагаа мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэхүү хэлэлцээрийн үр дүнд эргэлзэж байгаагаа илэрхийлж, В.Путинтай шууд уулзах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Тэрбээр “Хэрэв В.Путин очихгүй бол би очихгүй” гэж мэдэгдсэн юм.
Истанбул дахь энэхүү хэлэлцээр нь олон улсын анхаарлын төвд байгаа ч, талуудын байр суурийн зөрүү, хэлэлцээрт оролцож буй төлөөлөгчдийн түвшний байдал нь үр дүнтэй шийдэлд хүрэхэд саад болж магадгүй гэж зарим шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: CNN